Буцаалт ба төлбөрийн нөхцөл
Худалдан авалт хийхийн өмнө доорх нөхцөлтэй танилцана уу. Захиалга хийснээр та эдгээр нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
Төлбөрийн нөхцөл
- Захиалгын төлбөрийг цахим хуудсаар дамжуулан урьдчилан төлнө.
- Төлбөрийг QPay, банкны карт болон WeChat Pay-ийн аль нэгээр хийх боломжтой.
- Бүх төлбөр Монгол төгрөгөөр (₮) тооцогдоно.
- Төлбөр амжилттай хийгдсэн тохиолдолд захиалга баталгаажиж, бид бэлтгэлд шилжүүлнэ.
Буцаалт, солилт
- Бид зөвхөн үйлдвэрлэлийн гэмтэл, согогтой бүтээгдэхүүнийг солино.
- Хүлээн авсан бүтээгдэхүүн согогтой бол ажлын 3 хоногийн дотор бидэнд мэдэгдэж, зураг илгээнэ үү.
- Солих бүтээгдэхүүн нь ашиглагдаагүй, анхны баглаа боодол, хайрцаг бүрэн бүтэн байх шаардлагатай.
- Гэмтэлгүй, зөвхөн таалагдаагүй буюу санаа өөрчлөгдсөн шалтгаанаар буцаалт, солилт хийгдэхгүй.
Мөнгө буцаан олголт
- Захиалсан загвар агуулахад дууссан зэрэг бидний талаас шалтгаалсан онцгой тохиолдолд төлбөрийг бүрэн буцаана.
- Буцаан олголтыг таны төлбөр хийсэн анхны сувгаар шилжүүлнэ.
Буцаалт, солилтын хүсэлтээ Instagram (@seedifferent.co) эсвэл Facebook хаягаар илгээнэ үү. Хүргэлтийн талаар Хүргэлтийн нөхцөл хуудаснаас үзнэ үү.