← Нүүр хуудас
МАНИФЕСТ

Шил бол гоёл биш. Шил бол үзэл бодол.

Хоёр жилийн өмнө энэ зүгээр асуулт байсан. Яагаад бидэнд таарсан шил энэ дэлхийд байхгүй вэ? Өнөөдөр энэ хариулт болсон.

SEE DIFFERENT — энэ бол зүгээр нэг нүдний шил биш. Энэ бол өөрөөр харах, өөрөөр сэтгэх, өөрөөр байх философи. Бид бусдад уусахаас илүү — утгатай байхыг сонгодог хүмүүст зориулж энэ брэндийг бүтээсэн.

Хүн бүр өөр. Харах өнцөг чинь ч мөн өөр байх ёстой.

Бидний итгэл үнэмшил

01. Хувь хүний өвөрмөц байдал

Хүн бүр өөрийн гэсэн стиль, өөрийн гэсэн дуу хоолой, өөрийн гэсэн ертөнцтэй. Бидний шил энэ онцлогийг үгүйсгэдэггүй — улам хурц болгодог.

02. Стиль = Identity

Шил бол гоёл биш. Шил бол identity юм. Энэ бол хүний нүүрэн дээр байрлах хамгийн анзаарагддаг зүйл — зан чанар, өөртөө итгэх итгэл, харах өнцгийг илэрхийлдэг.

03. Чанар, эрх чөлөө

Бид Acetate, CR-39, Polarized + UV400 зэрэг олон улсын стандартын материал ашигладаг. Гэхдээ чанар бидний эцсийн зорилго биш — үндэс юм. Чанарт суурилсан эрх чөлөө л биднийг сонирхуулдаг.

04. Улаанбаатарт төрсөн

Энэ брэнд Улаанбаатарт дизайнджсэн ба бүтсэн. Дэлхийн жишгийг Монголд авчирч, Монголын соёлыг дэлхийд гаргах зорилготой.

Логоны утга

Бидний логон дотор (тэнцүү биш) тэмдэг бий. Энэ нь:

— Хүн бүр ижил биш.

— Стиль бүр ижил биш.

— Харах өнцөг бүр өөр.

Бусдаас өөр бай.

Боть нэг

2026 оны 6 сарын 6-нд гарсан анхны цуглуулга. 13 загвар. Гурван чиглэл. Нэг философи.

13
загвар
3
чиглэл
595
ширхэг

Энэ зүгээр л эхлэл. Боть нэг бидний хариултын эхний бүлэг — дараагийнх нь бэлтгэгдэж байна.

Цуглуулгыг үзэх →